Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дундаж наслалтын зөрүүг багасгах талаар богино хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлагдав

Уг арга хэмжээний төлөвлөгөө нь 4 зорилт, 25 үйл ажиллагаатай бөгөөд 2020-2022 он хүртэл хэрэгжүүлэх юм байна

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дундаж наслалтын зөрүүг багасгах талаар богино хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлагдав
Дундаж наслалтын зөрүүг багасгах талаар богино хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлагдав. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын 2017 оны 129 дүгээр тогтоолоор батлагдсан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийн 3.2.6-д “Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгэм, соёл, эдийн засгийн идэвх болон оролцоо, тулгамдаж байгаа асуудалд суурь судалгаа” хийхээр тусгасан.

Энэ хүрээнд Ерөнхий сайдын 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 60 дугаар захирамж, Жендэрийн үндэсний хорооны Ажлын албаны даргын 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн A/38 дугаар тушаалаар суурь судалгаа хийх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгүүдийг тус тус байгуулж энэхүү судалгааг 2019 оны сүүлийн хагас жилд Үндэсний статистикийн хороотой хамтран гүйцэтгэжээ.

Түүнчлэн Хорооны 2020 оны ээлжит хуралдаанд тус судалгааг танилцуулсан бөгөөд судалгаанд суурилсан арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж, үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх үүрэг даалгавар өгөгдсөн. Ерөнхий сайдын 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 37 дугаар захирамжаар дээрх үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулагдан ажиллажээ.

Монгол Улс төдийгүй олон улсад бий болоод байгаа шинэ короновирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгаатай холбогдуулан 6 удаагийн уулзалт цахим хэлбэрээр зохион байгуулагдаж, ажлын хэсгийн гишүүд болон 21 аймаг, нийслэл, нийслэлийн 9 дүүрэгт цахимаар танилцуулж саналыг бүрэн тусгажээ.

Уг богино хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний гол зорилго нь “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүтэй байдалд хамгийн ихээр сөргөөр нөлөөлж буй өвчлөлийг эрт илрүүлэх, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдалтыг нэмэгдүүлэх, зам тээврийн ослоос шалтгаалсан нас баралтыг бууруулах, эрүүл аж төрөх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлж дадал, хандлагыг өөрчлөх замаар эрэгтэйчүүдийн наслалтыг нэмэгдүүлэх”-д оршиж байгаа аж. Уг арга хэмжээний төлөвлөгөө нь 4 зорилт, 25 үйл ажиллагаатай бөгөөд 2020-2022 он хүртэл хэрэгжүүлэх юм байна.

Хуваалцах