Дундговь аймаг гурван сая дахь иргэндээ хүндэтгэл үзүүлэв
Монгол Улсын гурван сая дахь иргэний чацуутнуудыг 21 аймгаас тодруулсан талаар бид өмнө мэдээлж байсан. Тэгвэл өнөөдөр Дундговь аймгийн удирдлагууд болоод тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Наранхүү нар шинэ иргэндээ хүндэтгэл үзүүлсэн байна.
Мэдээллийн алба

Монгол Улсын гурван сая дахь иргэний чацуутнуудыг 21 аймгаас тодруулсан талаар бид өмнө мэдээлж байсан. Тэгвэл өнөөдөр Дундговь аймгийн удирдлагууд болоод тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Наранхүү нар шинэ иргэндээ хүндэтгэл үзүүлсэн байна. Тус аймгийн хувьд гурван сая дахь иргэний чацуутанд аймгийн төвд нэг өрөө байр бэлэглэхээр амлаад байсан бол үүн дээр нэмээд УИХ-ын гишүүн Б.Наранхүү Улаанбаатар хотод байршилтай “Сайн” таунд байрлалтай 125 сая төгрөгийн байр бэлэглэхээр болсноо дуулгасан юм.

Залуу гэр бүл өнөөдөр аймгийн төвд байрлалтай “Залуус” хорооллын 55 дугаар байрны алтан түлхүүрээ хүлээн авсан бол чацуутантай нэг өдөр мэндэлсэн найман хүүхдэд дурсгалын зүйл, хадгаламжийн дэвтэр бэлэглэж, хүндэтгэл үзүүлсэн байна.























