Дундговь аймаг ирэх оны долоодугаар сард шинэ цэнгэлдэхтэй болно
Дундговь аймгийн удирдлагууд аймгийн төв буюу Сайнцагаан суманд өнгөрөгч сарын 20-ноос барьж эхэлсэн Төв цэнгэлдэх хүрлээлэнгийн ажлын явцтай танилцсан байна.
Мэдээллийн алба

Дундговь аймгийн удирдлагууд аймгийн төв буюу Сайнцагаан суманд өнгөрөгч сарын 20-ноос барьж эхэлсэн Төв цэнгэлдэх хүрлээлэнгийн ажлын явцтай танилцсан байна. Орон нутгийн хөгжлийн сангийн 1.4 тэрбум төгрөгийн хөрөнгөөр гурван блок бүхий 3000 суудалтай орчин үеийн Төв цэнгэлдэх хүрээлэн барих энэ ажил ирэх оны долоодугаар сарын 1-ний өдөр гэхэд дуусах юм.

Одоогоор зураг төсөв, графикийн дагуу ажил амжилттай урагшилж байна. Бүтээн байгуулалтын цутгалт 40 хувьтай байгаа юм.


















