Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Дундговь аймагт 7000 гаруй мал хээл хаяжээ

Энэ хаврын хувьд нийт 224553 мал байран болон нэмэгдэл тэжээлд орсон мэдээг сумдаас ирүүлсэн байна.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дундговь аймагт 7000 гаруй мал хээл хаяжээ
Дундговь аймагт 7000 гаруй мал хээл хаяжээ. Зураг: МҮОНРТ

Дундговь аймгийн 14 суманд 17140 толгой мал хорогдоод байна. Үүнд, тэмээ нэг, адуу 809, үхэр 502, хонь 39085, ямаа 11843 хорогджээ. Харин аймгийн Сайхан-Овоо сум малын хорогдолгүй байна.

Энэ хаврын хувьд нийт 224553 мал байран болон нэмэгдэл тэжээлд орсон мэдээг сумдаас ирүүлсэн байна. Түүнчлэн цагийн нөхцөл байдалтай холбогдон 7988 мал хээл хаяжээ. Хээл хаясан малын 90.9 хувийг ямаа эзэлж байна.

Хуваалцах