Дундговь аймагт англи хэлний сургалтын төв, номын сан нээв
"Номын гүүр" сан, Европын скаут залуучууд Монголын скаут залуучуудтай хамтран Дундговь аймагт англи хэлний сургалтын төв, номын сан нээлээ.
Мэдээллийн алба
"Номын гүүр" сан, Европын скаут залуучууд, Монголын скаут залуучуудтай хамтран Дундговь аймагт англи хэлний сургалтын төв, номын сан нээлээ. Энэ нь тус аймгийн хэмжээнд хүүхэд залуучуудын англи хэлний мэдлэгээ дээшлүүлэхэд таатай орчин бүрдсэн анхны сургалтын төв болж байгаа юм.
Төвийн нээлтийн үйл ажиллагаанд оролцсон төлөөлөгчид Мандалговь хотын хүүхдүүдийн англи хэлний боловсролд хувь нэмэр оруулах зорилготой байгаагаа илэрхийлээд англи хэлний мэдлэгээ сайжруулснаар дэлхийг таньж өөрсдийн хүсэл мөрөөдлөө биелүүлэх эхлэл бөгөөд дэлхийн цонх, дэлхийд хүрэх гарц хэмээн онцоллоо.
Боловсрол соёлын газрын сурлагын үнэлгээний судалгаагаар Дундговь аймгийн ЕБС-ийн сурагчдын англи хэлний мэдлэг дутмаг, ялангуяа төгсөх ангийн сурагчдын ярианы чадвар сул гэсэн дүгнэлт гарсан байна. Үүнээс үзэхэд орон нутагт хэлний сургалт, хүүхэд залуучуудын хөгжлийн төв шаардлагатай байгаа юм.


















