Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дундговь аймагт архи худалдах, түүгээр үйлчлэх цэгийн тоо 7.8 дахин нэмэгджээ

Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Үйлдвэрлэл, худалдааны сайдын 2008 оны 05 дугаар тушаалаар согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цэгийн тоо нийслэл, аймгийн төвд 2000 хүн ам тутамд 1-ээс хэтрэхгүй байх, сумын төвд архи худалдах цэг 1, согтууруулах ундаагаар үйлчлэх цэг 1 байна гэж за

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Дундговь аймагт архи худалдах, түүгээр үйлчлэх цэгийн тоо 7.8 дахин нэмэгджээ
Дундговь аймагт архи худалдах, түүгээр үйлчлэх цэгийн тоо 7.8 дахин нэмэгджээ. Зураг: МҮОНРТ

Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Үйлдвэрлэл, худалдааны сайдын 2008 оны 05 дугаар тушаалаар согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цэгийн тоо нийслэл, аймгийн төвд 2000 хүн ам тутамд 1-ээс хэтрэхгүй байх, сумын төвд архи худалдах цэг 1, согтууруулах ундаагаар үйлчлэх цэг 1 байна гэж заасан байдаг. Гэтэл Мэргэжлийн хяналтын байгууллагын хийсэн шалгалтаар Дундговь аймагт тус тушаал хэрэгжихгүй байгаа юм.

Тодруулбал, 2015 оны эцсийн байдлаар Сайнцагаан сумын 14602 хүн амд 59 цэг архи согтууруулах ундаа худалдан борлуулж, түүгээр үйлчилгээ эрхэлж байгаа бол Эрдэнэдалай суманд 5690 хүн амд 10, Адаацаг суманд 2847 хүн амд 6, Хулд суманд 2322 хүн амд 6, Дэрэн суманд 2053 хүн амд 5, Гурвансайхан суманд 2098 хүн амд 5, Дэлгэрцогт суманд 1575 хүн амд 5, Баянжаргалан суманд 1197 хүн амд 4, Өндөршил суманд 1433 хүн амд 4, Луус суманд 1805 хүн амд 4, Дэлгэрхангай суманд 2177 хүн амд 4, Сайхан-Овоо суманд 2186 хүн амд 4 , Говь-Угтаал суманд 1583 хүн амд 3, Цагаандэлгэр суманд 1013 хүн амд 3, Өлзийт суманд 2345 хүн амд 3 цэг тус тус ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар Дундговь аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа үйлдвэрлэдэг, худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг 121 цэг ажиллаж байгаа юм. Энэ нь 1.5-7.8 дахин буюу 1-47 цэгээр нэмэгдсэн гэх үзүүлэлт ажээ. 2015-2016 оны зургаадугаар сар хүртэлх хугацаанд аймгийн хэмжээнд нийт 39-н цэгт шинээр тусгай зөвшөөрөл олгосон байна.

Архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг цэг олширч архидалт ихэссэний улмаас аймгийн хэмжээнд энэ оны есдүгээр сарын байдлаар согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 45 гарч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5 буюу 10 хувиар буурсан ч архидан согтуурч, албадан саатуулагдсан хүн 315 буюу 2.2 хувиар, бусдын бие махбодид гэмтэл учруулах гэмт хэрэг 58 буюу 13.7 хувиар өссөн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 137 хүн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн 2 хүн хөлдөж нас баржээ.

Хуваалцах