Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дундговь аймагт ханиад, томуугийн өвчлөл их байна

Энэ сарын 12-18-ны хооронд Дундговь аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчин амбулаторийн нийт үзлэгт зургаан хувь, дуудлагын нийт үзлэгт 10 хувийг тус тус эзэлж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Дундговь аймагт ханиад, томуугийн өвчлөл их байна
Дундговь аймагт ханиад, томуугийн өвчлөл их байна. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 12-18-ны хооронд Дундговь аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчин амбулаторийн нийт үзлэгт зургаан хувь, дуудлагын нийт үзлэгт 10 хувийг тус тус эзэлж байна. Томуу, томуу төст өвчний гаралт тус аймгийн хэмжээнд аажим ихсэж байгаа бөгөөд аймгийн төвд 12 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн үзлэгт 21.3 хувь, дуудлагын үзлэгт 33.3 хувь, хоёр өрхийн эрүүл мэндийн төвийн амбулаторийн үзлэгт 2.1 хувь байна.

Харин хөдөөгийн 14 суманд эпидемиологийн 50 дугаар долоо хоногийн байдлаар амбулаторийн үзлэгт 7.3 хувь, дуудлагын үзлэгт 12.8 хувь байна.
Эрүүл мэндийн газраас томуу, томуу төст өвчний гаралт ихсэж байгаатай холбогдуулан эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд орны зохицууулалт хийж ажиллах чиглэл өгсний дагуу аймгийн Нэгдсэн эмнэлэг хүүхдийн тасагт нэмэлтээр 20 ор, халдвартын тасагт 10, мэдрэлийн тасагт 10 нийт 40 орыг, 15 сумын эрүүл мэндийн төв 2-5 орыг тус тус нэмэлтээр дэлгэж ажиллуулахаар нөөцөд гаргаад байна. Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн ачаалалд хяналт хийж ажиллахад нийт 52 хүүхэд хүлээн авсны 42 хүүхдийг хүүхдийн тасагтаа, үлдсэн 10 хүүхдийг Халдвартын тасагт дэлгэсэн нэмэлт орондоо авсан байна.

Эрүүл мэндийн газраас томуу, томуу төст өвчний гаралт нэмэгдэж байгаатай холбогдуулан нөөцөөсөө аймгийн төвийн Нэгдсэн эмнэлэг, Сайнцагаан, өрхийн хоёр эрүүл мэндийн төв болон таван сургууль, долоон цэцэрлэгт хамгаалах хэрэгсэл, халдваргүйтгэлийн бодисыг хуваарилан олголоо.
Халдварт өвчин судлалын үндэсний төвд томуугийн эсрэг вакцины захиалгыг өгсөн байгаа бөгөөд нөөцөөс сайн дурын 30 хүн тун вакциныг татан авч эхний ээлжийн хүмүүст хийжээ.

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлж байгаа мэдээллээр аймгуудад захиалгын дагуу олгогдох томуугийн эсрэг вакцин Монгол Улсад 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр буух бөгөөд эмч, эмнэлгийн ажилтнууд, хүчний байгууллагуудын ажилчдад тархвар судлалын заалтаар хийгдэнэ гэдэг мэдээллийг өгөөд байна. Томуугийн харуулдан тандалтын журмын дагуу Нэгдсэн эмнэлэг, өрхийн хоёр эрүүл мэндийн төвөөс өдөр бүр, 15 сумын эрүүл мэндийн төвөөс долоо хоног тутамд томуу, томуу төст өвчний мэдээг авч, дүгнэлт хийн, хяналт тавьж ажиллаж байна.

Хуваалцах