Дундговь аймагт мал төллөлт 70 гаруй хувьтай байна
Говь нутагт хааяа нэг хаврын хавсарга тавьж, үе үе шороогоор шуурч байгаа ч налгар сайхан өдрүүд үргэлжилж, сайхан хавар болж байна.
Мэдээллийн алба

Говь нутагт хааяа нэг хаврын хавсарга тавьж, үе үе шороогоор шуурч байгаа ч налгар сайхан өдрүүд үргэлжилж, сайхан хавар болж байна. Дундговь аймагт нийт эх малын 70 гаруй хувь нь төллөж, эх малын жилбэ сайн, ихэр олонтой, төл торниун байна. Харин өвөлдөө цас бага байснаас мал усаар гачигдаж байна" гэж аймгийн ЗДТГ-ын Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Г.Дашбалдан ярьж байна.


















