Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дундговь аймагт он гарсаар зам тээврийн ослоор 10 хүн нас баржээ

Дундговь аймгийн хэмжээнд энэ оны эхний найман сарын байдлаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 22 бүртгэгдсэнээс орон нутгийн замд зорчих тээврийн хэрэгслээс 10 хүн нас барж, 11 хүн гэмтэн, 173 сая 825 мянган төгрөгийн хохирол учирсан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дундговь аймагт он гарсаар зам тээврийн ослоор 10 хүн нас баржээ
Дундговь аймагт он гарсаар зам тээврийн ослоор 10 хүн нас баржээ. Зураг: МҮОНРТ

Дундговь аймгийн хэмжээнд энэ оны эхний найман сарын байдлаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 22 бүртгэгдсэнээс орон нутгийн замд зорчих тээврийн хэрэгслээс 10 хүн нас барж, 11 хүн гэмтэн, 173 сая 825 мянган төгрөгийн хохирол учирсан байна.

Эдгээр тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулж үзвэл гэмт хэргийн гаралт долоон хүнээр буюу 46.6 хувиар, нас баралт дөрвөн хүнээр буюу 66.6 хувиар, гэмтсэн хүний тоо гурван хүнээр буюу 37.5 хувиар тус тус өссөн дүн гарчээ.

Иймээс аймгийн Цагдаагийн газраас зорчих тээврийн хэрэгслээ зөв сонгож, найдвартай ажиллагааг хангасан тээврийн хэрэгслээр зорчиж үйлчлүүлэхийг анхааруулсан байна.

Хуваалцах