Дундговь аймагт сонгуулийн санал хураалт 17 цагийн байдлаар 62.9 хувьтай байна
Дундговь аймагт 29675 сонгогч санал өгөхөөс 17 цагийн байдлаар 18572 хүн саналаа өгсөн байна. Ингэснээр энэ жилийн УИХ-ын болон аймгийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт 62.9 хувьтай үргэлжилж байгаа юм.
Мэдээллийн алба

Дундговь аймагт 29675 сонгогч санал өгөхөөс 17 цагийн байдлаар 18572 хүн саналаа өгсөн байна. Ингэснээр энэ жилийн УИХ-ын болон аймгийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт 62.9 хувьтай үргэлжилж байгаа юм.
Аймгийн хувьд 15 сумтай бөгөөд тус бүрээр авч үзвэл:
Дэрэн сум–921 иргэн санал өгч 69.4 хувь
Гурвансайхан сум -842 иргэн санал өгч 61.24 хувь
Дэлгэрхангайсум -963 иргэн санал өгч 67.82хувь
Сайхан-Овоо сум - 831 иргэн санал өгч 59.96 хувь
Баянжаргалан сум – 463 иргэн санал өгч 60.52 хувь
Говь-Угтаал сум - 687 иргэн саналаа өгч 67.09 хувь
Цагаандэлгэр сум - 459 иргэн санал өгч 69.44 хувь
Өндөршил сум - 934 иргэн санал өгч 67.13 хувь
Сайнцагаан сум - 5688 иргэн санал өгч 57.8 хувь
Өлзийт сум -1016 иргэн санал өгч 66.23 хувь
Эрдэнэдалай сум - 2201 иргэн санал өгч 60.9 хувь
Луус сум - 841 иргэн санал өгч 71.3 хувь
Хулд сум - 1048 иргэн санал өгч 68.54 хувь
Дэлгэрцогт сум -751 иргэн санал өгч 66.17 хувь
Адаацаг сум - 1234 иргэн саналаа өгч, 67.99 хувьтай байгаа талаар Дундговь аймгийн Сонгуулийн хорооноос мэдээллээ. Ирцийн мэдээллийг аймгийн сонгуулийн хорооноос 22.00 цагт дахин мэдээлэх ажээ.



















