Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дундговь аймагт өрхийн эмнэлгийн өргөтгөлийн барилга царцжээ

Дундговь аймгийн Сайнцагаан сумын VII төвийн өрхийн эмнэлгийн барилгын өргөтгөлийн ажлын явц удаашралтай байна.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дундговь аймагт өрхийн эмнэлгийн өргөтгөлийн барилга царцжээ
Дундговь аймагт өрхийн эмнэлгийн өргөтгөлийн барилга царцжээ. Зураг: МҮОНРТ

Дундговь аймгийн Сайнцагаан сумын VII төвийн өрхийн эмнэлгийн барилгын өргөтгөлийн ажлын явц удаашралтай байна. Тус барилгыг Орон нутгийн сангийн 174 сая 999 мянган төгрөгийн хөрөнгөөр өнгөрөгч есдүгээр сарын 10-ны өдрөөс эхлүүлсэн бөгөөд энэ сарын 31-нд хүлээлгэн өгөх ёстой байсан боловч санхүүжилтийн 1.4 хувиас бусад нь орж ирээгүй гэх шалтгаанаар царцаад байгаа ажээ.

Өргөтгөлийн ажлыг “ДӨЛ БГМ” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд өнгөрөгч аравдугаар сарын 30-ны өдрийн байдлаар барилга 70 хувийн гүйцэтгэлтэй байгаа талаар аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгууллалтын газраас хийсэн шалгалтын дүнд дурджээ.

Санхүүжилт яагаад зогссон талаар бид эргэн мэдээлнэ.

Хуваалцах