Дундговь аймагт өвөлжилт хүндэрч болзошгүй
Дундговь аймгийн Засаг дарга С.Од-Эрдэнэ өнгөрөгч 27-ны өдөр гурван зүйлтэй захирамж гаргажээ.
Мэдээллийн алба

Дундговь аймгийн Засаг дарга С.Од-Эрдэнэ өнгөрөгч 27-ны өдөр гурван зүйлтэй захирамж гаргажээ. Тэрхүү захирамжаар аймгийн нийт нутгаар цасан бүрхүүл тогтож цаашид мал аж ахуйн өвөлжилт хүндэрч болзошгүй тул малчдын отор нүүдэл хийх гарцыг тодорхойлох ажлын хэсгийн унааны шатахуун, бусад шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд зориулан хоёр тонн шатахууны 3 сая 620 мянган төгрөгийг аймгийн Засаг даргын нөөц сангийн гамшгаас хамгаалах арга хэмжээний зардлаас гаргахыг үүрэгдсэн байна.
Түүнчлэн тэрхүү шатахууныг онцгой байдлын газрын хяналт дор үр бүтээлтэй зарцуулахыг даалгажээ.



















