Дундговь аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай байна
Нийт нутгаар цасан бүрхүүл тогтсон ч орон нутагт өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна. Дундговь аймгийн хувьд өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай байгаа бөгөөд мал сүргийн ихэнх хувь нь баруун болон урд талын сумдаар өвөлжиж байна.
Мэдээллийн алба

Дундговь аймгийн нийт мал сүрэг тарга тэвээрэг бүрэн авсан ч тус аймагт малын халдварт цэцэг өвчин гараад байгаа юм. Иймээс тус аймгийн Онцгой байдлын газрын дарга Я.Алтанхундага нийт малчдадаа малынхаа тарилга туулгыг сайн хийлгэх хэрэгтэйг сануулж байна.
Дундговь аймгийн нийт мал сүргээс зөвхөн Сайнцагаан суманд 723 өрхийн 350 орчим толгой мал өвөлжинө. Тус сумын нийт малчдын ихэнх нь баруун сумдаар өвөлжих төлөвтэй байгаа аж.
Өөрөөр хэлбэл, Сайхан-Овоо, Хулд, Дэлгэрхангай зэрэг Дундговь аймгийн баруун талын суманд энэ жил өвс бэлчээрийн хувьд боломжтой байгаа учраас Сайнцагаан сумын малчид дээрх сумд руу нүүх төлөвтэй байна.