Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дундговь аймгийн 5600 иргэн хэлмэгдсэн

Цагаатгах ажлын хүрээнд тус аймгаас 20 гаруй жилийн хугацаанд хэлмэгдсэн 5600 иргэнээс 2000 гаруй иргэний үр хүүхэд, ач, зээ нарт төрөөс нөхөн олговор аваад байгаа ажээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дундговь аймгийн 5600 иргэн хэлмэгдсэн
Дундговь аймгийн 5600 иргэн хэлмэгдсэн. Зураг: МҮОНРТ

Цагаатгах ажлыг удирдах зохион байгуулах улсын комиссын хүндэт үнэмлэхийг энэ жил Дундговь аймгийн салбар хүртлээ. Тус салбарын комиссын дарга Н.Эрдэнэ-Очир “Орон нутгийнхаа хэлмэгдэгсдийн ач, зээ нарын судалгааг гаргасан. Түүнчлэн 130 гаруй иргэнийг бүртгэлжүүлэн авсан. Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрөөр ерөнхий боловсролын 1300 гаруй сурагчдад Улс төрийн хэлмэгдэл, түүний хор холбогдол сэдвээр түүхэн лекц уншсан. Мөн эссэ бичлэгийн уралдаан зарласан. 1999 оноос хойшхи цагаатгах ажилтай холбоотой материалыг улсын архивт хүлээлгэн өгөхөд бэлэн болсон гэв.

Цагаатгах ажлын хүрээнд тус аймгаас 20 гаруй жилийн хугацаанд хэлмэгдсэн 5600 иргэнээс 2000 гаруй иргэний үр хүүхэд, ач, зээ нарт төрөөс нөхөн олговор аваад байгаа ажээ.

Түлхүүр үг:дундговь
Хуваалцах