Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дундговь аймгийн багш нар 2000 гаруй тоглоом урлажээ

Дундговь аймгийн Сайнцагаан сумын багш нар 2000 гаруй тоглоом урлажээ. Тэд Улсын тэргүүний гуравдугаар цэцэрлэгт ажилладаг бөгөөд хаягдал бүтээгдэхүүнийг ажигласан байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дундговь аймгийн багш нар 2000 гаруй тоглоом урлажээ
Дундговь аймгийн багш нар 2000 гаруй тоглоом урлажээ. Зураг: МҮОНРТ

Дундговь аймгийн Сайнцагаан сумын багш нар 2000 гаруй тоглоом урлажээ. Тэд Улсын тэргүүний гуравдугаар цэцэрлэгт ажилладаг бөгөөд хаягдал бүтээгдэхүүнийг ажигласан байна.

“Тоглоом бүтээх аян” нэг сарын хугацаанд үргэлжилсан аж. Нийт 103 төрлийн 2730 ширхэг тоглоомыг хүүхдийн бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийг хангахад зориулан урлаж бүтээсэн гэнэ. Гэхдээ зөвхөн багш нар гэлтгүй тогооч, жижүүр, арга зүйч, эрхлэгч гээд бүгд дор бүрнээ ажиллажээ.

Тэд тэрхүү тоглоомуудаараа үзэсгэлэн гаргаж, эцэг эхчүүдэд дэлгэн үзүүлсэн бөгөөд тухайн хүүхэд тоглоомоороо үйлдэл хийж, түүнээсээ шинэ зүйл суралцдаг байх ч хангаж өгчээ.

Хуваалцах