"Дундговь аймгийн барилгачдын зөвлөгөөн-2016" болж байна
Дундговь аймгийн барилгын холбоотой хамтран зохион байгуулж буй "Дундговь аймгийн барилгачдын зөвлөгөөн -2016"
Мэдээллийн алба

Дундговь аймгийн барилгын холбоотой хамтран зохион байгуулж буй "Дундговь аймгийн барилгачдын зөвлөгөөн -2016" сэдэвт барилгачдын зөвлөгөөн нь аймгийн барилгын салбарын хөгжлийг цаашид тодорхойлох, төр болон барилгын салбарт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн хоорондын уялдаа холбоог сайжруулах, барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжин ажиллах зорилгоор зохион байгуулагдаж байна.

Тус зөвлөгөөн өнөөдөр аймгийн ЗДТГ-ын “Хүндэтгэлийн өргөө”-нд эхэлсэн бөгөөд зөвлөгөөнд аймгийн ЗДТГ-ын дарга, Хөгжлийн бодлогын хэлтэс, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Мэргэжлийн хяналтын газар, Хөдөлмөрийн хэлтэс, Дундговь аймгийн барилгачдын холбоо, МСҮТ, Худалдан авах ажиллагааны алба, Барилгын гүйцэтгэлийн аж ахуйн нэгжүүд болон барилгын материал үйлдвэрлэгчид оролцлоо.


















