Дундговь аймгийн Эрдэнэдалай сум өсөн нэмэгдэхийн бэлэгдлээр бичин жилээ угтлаа
Дундговь аймгийн Эрдэнэдалай сум өсөн нэмэгдэхийн бэлэгдлээр бичин жилээ угтлаа.
Мэдээллийн алба

Дундговь аймгийн Эрдэнэдалай сум өсөн нэмэгдэхийн бэлэгдлээр бичин жилээ угтлаа. Тус сумынхан өнгөрөгч хонь жилд 422 гаруй мянган толгой мал тоолуулж улсын хэмжээнд 330 сумаас хоёрдугаарт жагссан байна. Хөдөөнөөс хот руу чиглэсэн нүүдэл ихэссэн өнөө үед Эрдэнэдалай сумын хүн ам 300 орчмоор өссөн сайн мэдээг сумын засаг дарга хэллээ.
Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын засаг дарга Лхагвамандал "Бичин жилд орон нутгаа хөгжүүлэхэд иргэдийн оролцоог сайжруулна, мөн залуусын хүчийг ашиглана" гэж ярилаа. Ингэхдээ сумандаа шинэ залуу боловсон хүчнийг авчран ажиллахаар зорьж байгааг тэрээр мөн нэмж хэллээ.


















