Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дундговь аймгийн иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Дундговь аймгийн иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, орон нутгийн тулгамдсан асуудал,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дундговь аймгийн иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа
Дундговь аймгийн иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа. Зураг: МҮОНРТ

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Дундговь аймгийн иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, орон нутгийн тулгамдсан асуудал, иргэний нийгмийн байгууллага төрийн байгууллагын харилцаа холбоог сайжруулах, төрийн зарим ажил үйлчилгээг төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлэх хуулийн зүйл заалтыг хэрэгжүүлэх, орон нутаг дахь иргэний нийгмийн оролцоог идэвхжүүлэх, хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд өөр хоорондоо нэгдэж, эвсэл байгуулан хамтрах зэрэг сэдвээр ярилцлаа.

Тус аймагт 30 орчим нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага бүртгэлтэй байдаг ч, тэдгээрээс идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын төлөөлөл уулзалтад оролцлоо. Уулзалтад Дундговь аймаг дахь Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүдийн холбоо, "Чандмань тэгш эрх" ТББ, Мерси кор ОУБ-ын салбар, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны салбар зөвлөл, Сайнцагаан ХБИ-ийн холбоо, Хараагүйчүүдийн нийгэмлэгийн салбар, Аймгийн ахмадын хороо, МУЗН-н салбар хороо, Монголын өмгөөлөгчдийн холбооны салбар зөвлөл 10 гаруй төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцож, мэдээлэл солилцсон юм.

Иргэний нийгмийн дуу хоолой, оролцоо идэвхтэй, хүчтэй байснаар хүний эрхийн зөрчил болон нийгмийн бусармаг үйлдлийг таслан зогсоох, хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад ихээхэн чухал үүрэг, ач холбогдолтой тул Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж хамтран ажиллах, орон нутаг дахь төрийн байгууллагуудын зарим чиг үүргийг гүйцэтгүүлэхэд анхаарал хандуулж, бүхий л боломжит нөхцлөөр хамтран ажиллахад бэлэн байгаагаа ХЭҮК-ын гишүүн илэрхийлж байлаа. Энэхүү уулзалтыг "Хүний эрхийн нээлттэй өдөр" арга хэмжээний хүрээнд зохион байгууллаа. Нээлттэй өдөр үргэлжилж байна.

Хуваалцах