Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэг залуучуудын зөвлөлөө байгууллаа

Монголын Залуучуудын Холбооноос өнгөрсөн есдүгээр сарыг Залуучуудын зөвлөл байгуулах сар болгон зарласантай холбогдуулан аж ахуйн нэгж байгууллагууд, Төрийн, Төрийн бус байгууллагууд идэвхи санаачилгатайгаар оролцож нийт 588 зөвлөл байгуулагдсан билээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэг залуучуудын зөвлөлөө байгууллаа
Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэг залуучуудын зөвлөлөө байгууллаа. Зураг: МҮОНРТ

Монголын Залуучуудын Холбооноос өнгөрсөн есдүгээр сарыг Залуучуудын зөвлөл байгуулах сар болгон зарласантай холбогдуулан аж ахуйн нэгж байгууллагууд, Төрийн, Төрийн бус байгууллагууд идэвхи санаачилгатайгаар оролцож нийт 588 зөвлөл байгуулагдсан билээ. Тэгвэл энэ тоо өдөр ирэх тусам нэмэгдэж нийслэлийн төдийгүй хөдөө орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллага, хувийн аж ахуй нэгжүүд залуучуудаа дэмжин залуучуудын зөвлөлөө байгуулсаар байна. Энэ удаа Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн залуус маань залуучуудын зөвлөлөө байгуулсан байна. Тус залуучуудын зөвлөлийн даргаар Түргэн тусламжийн тасгийн их эмч П.Мягмарсүрэн сонгогджээ. Хүн ардынхаа эрүүл энхийн манаанд зогсч буй залуу эмч нарынхаа ажилд нь амжилт хүсч улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе.

Хуваалцах