Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дундговь аймгийн ОБГ-ыг техник хэрэгслээр хангав

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Я.Содбаатараар ахлуулсан ажлын баг Дундговь аймагт ажиллаж, аймгийн ОБГ-т автомашин хүлээлгэн өглөө.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дундговь аймгийн ОБГ-ыг техник хэрэгслээр хангав
Дундговь аймгийн ОБГ-ыг техник хэрэгслээр хангав. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Я.Содбаатараар ахлуулсан ажлын баг Дундговь аймагт ажиллаж, аймгийн ОБГ-т автомашин хүлээлгэн өглөө.

Тодруулбал, "Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах" төслийн хүрээнд аймгийн ОБГ-ыг МАЗ маркийн “АЦ-11-40” загварын гал түймэр унтраах үндсэн албаны автомашин, “Hyundai county” маркийн хээрийн удирдлагын зориулалтын автомашин, "Hyundai starex" маркийн шуурхай албаны эмнэлгийн тоноглолтой автомашинтай болголоо.

Ингэснээр Дундговь аймгийн ОБГ-ын техник хэрэгслийн хангалт сайжирч, гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэх чадамж нэмэгдэж байгаа аж гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Хуваалцах