Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дундговь аймгийн Онцгой комисс хуралдав

Дундговь аймгийн Онцгой комисс Эрдэнэдалай суманд гарсан хонины цэцэг өвчин, хорио цээрийн дэглэм, отор нүүдлийн тухай хэлэлцсэн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дундговь аймгийн Онцгой комисс хуралдав
Дундговь аймгийн Онцгой комисс хуралдав. Зураг: МҮОНРТ

Дундговь аймгийн Онцгой комисс Эрдэнэдалай суманд гарсан хонины цэцэг өвчин, хорио цээрийн дэглэм, отор нүүдлийн тухай хэлэлцсэн байна. Аймгийн онцгой комиссын дарга О.Бат-Эрдэнэ оторлож буй айл өрх, малын тоо толгойг бодитоор гаргах, цаашид нэмж өөр аймгийн ортын мал оруулахгүй байх, адууг бог малын бэлчээрээс зайдуу гаргах, гурван чиглэлд ажлыг хэсэг гарган отор нүүдлийг цэгцлэх, цэцэг өвчний тархалтыг зогсоох ажлыг эрчимжүүлэх, өөр аймгаас оторлож буй малчидтай тухайн сумын засаг дарга гэрээ байгуулах зэрэг ажлуудыг нэн түрүүнд хийхийг Онцгой байдлын газар, ХХААГ-т үүрэг болгожээ.

Энэ хүрээнд отор нүүдлийг зохион байгуулах албан даалгавар гаргаж сумдад ажлын хэсэг гарч ажиллахаар боллоо. Онцгой комиссын дарга тус комисс 16 гишүүнтэй хэдий ч хуралдаа ирдэггүй, аймаг орон нутгийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд хариуцлагагүй хандаж буй гишүүдийг хариуцлагажуулахыг Онцгой комиссын нарийн бичгийн дарга Я.Алтанхундагат үүрэг болгосон байна.

Хуваалцах