Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дундговь аймгийн Онцгой комисс хуралдав

Өнөөдөр Дундговь аймгийн Онцгой комисс хуралдаж өвөлжилт хүндэрч болзошгүй нөхцөл байдал үүссэн тул цаашид авах арга хэмжээ, зохион байгуулах ажлын талаар хэлэлцлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дундговь аймгийн Онцгой комисс хуралдав
Дундговь аймгийн Онцгой комисс хуралдав. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр Дундговь аймгийн Онцгой комисс хуралдаж өвөлжилт хүндэрч болзошгүй нөхцөл байдал үүссэн тул цаашид авах арга хэмжээ, зохион байгуулах ажлын талаар хэлэлцлээ.

Нэн түрүүнд ажлын хэсэг гарган отрын бүс нутгаар явж нутаг үзэх, өөрийн аймгийн суман дотроо нүүдэллэж байгаа тохиолдолд хороо бууцанд үнэ төлбөр гэхээсээ илүүтэйгээр малчид өөр хоорондоо туслах замаар хороо бууцны асуудлыг шийдвэрлэхийг, хол отроор явах боломжгүй цөөн тооны малтай малчдад өвс тэжээл авахад нь дэмжлэг үзүүлэх талаар сумдын удирдлагуудтай ярихаар боллоо.

Мөн цаашид отрын штабыг зохион байгуулах, энэ зун Мандалговь хотыг камержуулахтай хамт ирсэн “жи пи эс” буюу байршил тогтоогчийг өргөн хүрээнд ашиглах, цаг хүндэрч болзошгүй талаар мэдээллийг Засгийн газарт мэдээлж, хүндэрсэн тохиолдолд гарах зардлыг урьдчилан тооцож хүргүүлэх асуудлыг холбогдох газруудад үүрэг болголоо.

2010 оноос хойш хадгалагдаж буй өвсний үнийг хуучин үнээр нь худалдаанд гаргах, хугацаа нь дууссан тэжээлийг устгахаар шийдвэрлэж отрын бүс нутгаар явахад гарах шатахууны зардлын тооцоог гарган аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар оруулж хэлэлцэхээр болжээ.

Хуваалцах