Дундговь аймгийн тогооч нар шилдгүүдээ тодрууллаа
Дундговь аймгийн “Тэргүүн” зоогийн газрын тогооч н.Энх-Амгалан тогооч нарын аймгийн аварга шалгаруулах уралдаанаас “Гран при” шагнал хүртлээ. Тус аймгийн “Мандал” зоогийн газрын тогооч н.Алтансүх, н.Сайнцагаан сумын тавдугаар цэцэрлэгийн тогооч н.Өлзиймаа нар удаах байрт шалгарчээ.
Мэдээллийн алба

Уралдааны үеэр нийтийн хоолны чанар, хүртээмжийг сайжруулах, хоолны нэр төрөл, үйлчилгээний соёл зэрэг сэдвээр ярилцаж, сургалт явуулсан байна. Мөн салбартаа тэргүүлж байгаа зарим тогооч нарт “Тогоочийн алдар” одон, “Тэргүүний тогооч” медаль гардууллаа гэж Дундговь аймгийн ЗДТГ-ын худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн н.Энхтуяа хэллээ.