Дундговь аймгийн өвөлжилтийн бэлтгэл 71.35 хувьтай байна
Дундговь аймгийн Засаг даргын 2016 оны наймдугаар сарын 19-ний өдрийн А/310 тоот захирамжаар “2016-2017 оны Мал өвөлжилтийн болон төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах” ажлын хэсгийг аймгийн Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуунаар ахлуулан байгуулсан.
Мэдээллийн алба

Ажлын хэсэг хөдөө аж ахуй, төв суурин гэсэн үндсэн 2 хэсэг, 58 заалт бүхий төлөвлөгөөг боловсруулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Ажлын хэсгийн мэдээллээр есдүгээр сарын байдлаар хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл 71.35 хувьтай явагдаж байна.
Цаашид Хөрш зэргэлдээ аймгууд болон өөрийн аймаг, сумдын хооронд отор нүүдлийн зохион байгуулалт хийх, түүнчлэн малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зэрэгт анхаарал хандуулж аймгийн ИТХ-ын дарга С.Сүхбаатар, аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуун нар сумдад ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцаж, иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийхээр төлөвлөлөө.
Мөн малчдыг гар тэжээл, халтар хомоол, дарш, хужир, шүү бэлтгэх чиглэл өглөө. Мөн төв, суурин газрын өвөлжилтийн бэлтгэл 70 хувьтай төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа ажээ.