Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дундговь аймгийн ЗӨСТ тарваган тахлын байгалийн голомт хяналтын хайгуул шинжилгээ хийлээ

Дундговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв нь тарваган тахал өвчний байгалийн голомт хяналтын хайгуул шинжилгээг 2020 оны 8-р сард Эрдэнэдалай сумын нутагт хийлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дундговь аймгийн ЗӨСТ тарваган тахлын байгалийн голомт хяналтын хайгуул шинжилгээ хийлээ
Дундговь аймгийн ЗӨСТ тарваган тахлын байгалийн голомт хяналтын хайгуул шинжилгээ хийлээ. Зураг: МҮОНРТ

Дундговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв нь тарваган тахал өвчний байгалийн голомт хяналтын хайгуул шинжилгээг 2020 оны 8-р сард Эрдэнэдалай сумын нутагт хийлээ.

Шинжилгээнд Адаацагийн өр голомттой залгаа нутаг буюу Эрдэнэдалай сумын Рашаант багийн нутгийн 45000 га талбайг хамруулан, тус нутагт тархсан мэрэгч амьтдын зүйлийн бүрдэл, тоошил, тархалтын судалгааг хийж, 3 зүйлийн 27 жижиг мэрэгч амьтан олзворлон, мэрэгч амьтны үс ноолуураас 41 бүүрэг цуглуулан холбогдох судалгааг хийлээ.

Судалгааны хугацаанд цуглуулсан мэрэгч амьтад, гадны шимэгч нийт 68 материалыг лабораторийн шинжилгээнд хамруулан нян харах, нян судлал, биологийн аргаар шинжилгээ үргэлжлэн хийгдэж байна.

Дундговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Хуваалцах