Дундговьчууд гурван сая дахь иргэний чацуутанд нэг өрөө байр өгнө
Өнөөдөр Дундговь аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан боллоо. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын нэгдүгээрт “Гурван сая дахь иргэний чацуутнуудад 40 сая төгрөгийн урамшуулал олгох” асуудлыг ярилцсан байна.
Мэдээллийн алба

Өнөөдөр Дундговь аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан боллоо. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын нэгдүгээрт “Гурван сая дахь иргэний чацуутнуудад 40 сая төгрөгийн урамшуулал олгох” асуудлыг ярилцсан байна. Энэ талаар тус аймгийн ИТХ-ын дарга С.Буджав өөрийн цахим хуудсандаа мэдээлсэн юм. Түүнээс энэ талаар тодруулахад “Дундговьчууд 3 сая дахь иргэнтэй хамгийн ойр хугацаанд төрсөн нэг хүүхдэд 40 сая төгрөгийн өртөг бүхий нэг өрөө байр өгөхөөр боллоо. Энэ асуудлыг ИТХ-ын тэргүүлэгчдийн 2015 оны анхдугаар хуралдаанаар шийдвэрлэж, хөрөнгө зарцуулах эрхийг аймгийн Засаг даргад өгсөн. Түүнчлэн энэ хүүхэдтэй ойролцоо төрсөн есөн хүүхдэд дурсгалын зүйл гардуулна” гэв.


















