Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дундговьд дахин цас орвол өвөлжилт хүндэрнэ

Энэ жил ихэнхи аймгийн нутгаар цас ихтэй, өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дундговьд дахин цас орвол өвөлжилт хүндэрнэ
Дундговьд дахин цас орвол өвөлжилт хүндэрнэ. Зураг: МҮОНРТ

Энэ жил ихэнхи аймгийн нутгаар цас ихтэй, өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа. Тус аймгийн хувьд нийт нутгаар цасан бүрхүүлтэй байгаа, цаашид цас нэмж орвол байдал хүндрэх төлөвтэй байна. Дундговь аймгийн нутагт өнгөрсөн сарын 16-наас хойш 10 гаруй удаа цас орсон тул нийт нутгаар цасан бүрхүүлтэй байна. Хулд, Говь-Угтаал, Дэрэн, Дэлгэрцогт сумдын нутаг одоогоор хамгийн их буюу 7-8 см цастай, Эрдэнэдалай, Цагаандалай сумдын нутаг 3-5 см цастай байгааг аймгийн засаг дарга бидэнд хэллээ.

Аймгийн хэмжээнд 15 сум нийт 750 тонн өвс, 375 тонн тэжээл бүрдүүлэх ёстойгоос одоогоор өвс 92,2 хувийг, тэжээл 47,8 хувийг бэлтгэсний дээр малчид өөрсдийн нөөц бололцоогоо дайчлан 7800 тонн гар тэжээл мөн бэлтгээд байгаа юм байна. Үүнээс гадна Дундговийн малчин 94 өрх 67 мянга орчим малтайгаа ойр зэргэлдээх 6 аймгийн нутагт оторлож байна. Харин Өвөрхангай, Төв, Өмнөговь, Булган аймгийн 21 өрх 12 мянга гаруй малтайгаа Дундговь аймгийн Сайхан-Овоо, Эрдэнэдалай сумдын нутагт өвөлжиж байгаа юм байна. Цас дахин орж өвөлжилт хүндрэвэл иргэдэд нийгмийн болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх баг бэлэн байдалд ажиллаж байгаа аж. Алсын болон ойрын зайнд тусламж үзүүлэх нийтдээ 10 автомашин бэлдээд байгаагаа ч аймгийн удирдлагууд хэлж байлаа. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Цагийн хүрд хөтөлбөрөөс үзээрэй.

Хуваалцах