Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дундговийн найман настнууд хүсэл мөрөөдлөө зурж ирүүллээ

Үндэсний олон нийтийн цахим хуудас хүүхдүүдийн хүсэл мөрөөдлийг илэрхийлсэн, сэтгэх чадамжийг дээшлүүлсэн гар зургуудыг хүлээн авч байгаа.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дундговийн найман настнууд хүсэл мөрөөдлөө зурж ирүүллээ
Дундговийн найман настнууд хүсэл мөрөөдлөө зурж ирүүллээ. Зураг: МҮОНРТ

Үндэсний олон нийтийн цахим хуудас хүүхдүүдийн хүсэл мөрөөдлийг илэрхийлсэн, сэтгэх чадамжийг дээшлүүлсэн гар зургуудыг хүлээн авч байгаа. Тэгвэл энэ удаад Дундговь аймгийн Сайнцагаан сумаас манай сайтад хаягласан сонирхолтой зургууд иржээ.

“Эрдмийн далай” цогцолбор сургуулийн Б.Уранчимэг багштай 3б ангийн хүүхдүүдийн “Миний хүсэл мөрөөдөл” зургууд шинэ долоо хоногийн энэ өдөр танд гэгээн энергийг түгээнэ гэдэгт итгэлтэй байна.

Эмч, дуучин, цагдаа, бүжигчин, уяач, мундаг бөх болохыг мөрөөдсөн бяцхан хүүхдүүд болоод Дуурийн театрын тайзнаа “Хунт нуур”-ыг амилуулахыг хүсдэг охины хүсэл мөрөөдөлтэй танилцана уу.

Хуваалцах