Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Dune" киноны хоёрдугаар анги 2023 оны аравдугаар сард нээлтээ хийнэ

Дени Вильнёвын найруулсан "Dune" кино өнгөрсөн оны арванхоёрдугаар сард нээлтээ хийх байсан ч хойшилж 2021 оны 10 дугаар сарын 22-нд АНУ болон хэд хэдэн улсад албан ёсоор нээлтээ хийж, дотоодынхоо зах зээлээс 40.1 сая ам.доллар олсноор "Box office"-ийн жагсаалтын нэгдүгээрт байрт бичигдсэн

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Dune" киноны хоёрдугаар анги 2023 оны аравдугаар сард нээлтээ хийнэ
"Dune" киноны хоёрдугаар анги 2023 оны аравдугаар сард нээлтээ хийнэ. Зураг: МҮОНРТ

Фрэнк Хэрбертийн "Dune" зохиолоос сэдэвлэсэн найруулагч Дэвид Линчийн ижил нэрт кино 1984 онд үзэгчдэд хүрсэн. Уг бүтээлийн орчин цагийн хувилбар Дени Вильнёвын найруулсан "Dune" кино өнгөрсөн оны арванхоёрдугаар сард нээлтээ хийх байсан ч хойшилж 2021 оны 10 дугаар сарын 22-нд АНУ болон хэд хэдэн улсад албан ёсоор нээлтээ хийж, дотоодынхоо зах зээлээс 40.1 сая ам.доллар олсноор "Box office"-ийн жагсаалтын нэгдүгээрт байрт бичигдсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл “Warner Bros” тус киноны хоёрдугаар ангийг хийхээр болсон бөгөөд 2023 оны 10 дугаар сарын 20-нд нээлтээ хийх юм байна.

"Dune" киноны гол дүрд "Call me by your name" киногоор олонд танигдсан залуу жүжигчин Тимоти Шаламе тогложээ. Түүнчлэн "Хүн аалз" кинонд Питер Паркерын дурлалт охины дүрийг бүтээсэн Zendaya болон Ребекка Фергюсон, Жейсон Момоа, Жош Бролин, Дэйв Баутиста, Оскар Исаак, Хавьер Бардем, Стеллан Скарсгард нарын алдартай жүжигчин "Dune" кинонд тоглосон юм.

Сонирхуулахад, “Warner Bros” кино компанийн тус бүтээлд сансар огторгуйд өрнөх адал явдал, дайн тулааныг өгүүлдэг.

Хуваалцах