“Дүнжингарав-2016”-д хүүхэд хамгааллын чиглэлээр зөвлөмж өгч ажиллажээ
Төвийн бүсийн “Дүнжингарав-2016” хурдан морины уралдаан Төв аймгийн Аргалант сумын Цагаан хөтөлд өчигдөр болж, өндөрлөлөө.
Мэдээллийн алба

Төвийн бүсийн “Дүнжингарав-2016” хурдан морины уралдаан Төв аймгийн Аргалант сумын Цагаан хөтөлд өчигдөр болж, өндөрлөлөө. Засгийн газрын шийдвэрээр болдог тус уралдаан соёолон, их нас, азарга, эрлийз гэсэн дөрвөн ангиллаар болсон бөгөөд Хүүхдийн төлөө үндэсний газар, Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Монголын морин спорт, уяачдын холбоо хамтран хүүхэд хамгааллын чиглэлээр зөвлөмж өгч ажиллажээ.
Төвийн бүсийн хаврын уралдааныг зохион байгуулахын тулд уралдааны замыг хэд хэдэн удаа засч, янзлан стандарт шаардлагад нийцүүлснээс гадна уралдаанч хүүхдүүдийн аюулгүй байдалд онцгойлон анхаарсан байна.


















