Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Дүнжингарав” дэвжээнийхэн зодог тайллаа ч жүжигчнээрээ үлдэнэ

Улсын заан Б.Батмөнх дуучин Н.Мөнгөншагайгийн “Гангараа” дууны клипэнд нэгэн сайхан монгол эрийн шинжийг харуулсан дүр бүтээгээд амжсан. Зарим нэг нь уран сайхны кинонд туслах дүр бүтээсэн нь ч бий.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Дүнжингарав” дэвжээнийхэн зодог тайллаа ч жүжигчнээрээ үлдэнэ
“Дүнжингарав” дэвжээнийхэн зодог тайллаа ч жүжигчнээрээ үлдэнэ. Зураг: МҮОНРТ

Төв аймгийн “Дүнжингарав” дэвжээний бөхчүүд дууны клипэнд тоглосоор байна. Тодруулбал, Монгол Улсын гавьяат тамирчин, дархан аварга А.Сүхбат, улсын начин Ч.Батчулуун нарын зэрэг бөх дуучин А.Хосбаярын дуулсан “Адуутай намар” дууны клипэнд хоёр жилийн өмнө тоглож байсан. Тухайн үед энэ дууг А.Сүхбат захиалгаар хийлгэж, ирэх оны сонгуулийн сурталчилгаандаа ашиглах гэж байна хэмээн олон хүн ярьж байсан. Тэгвэл өнгөрсөн жил Улсын заан Б.Батмөнх дуучин Н.Мөнгөншагайгийн “Гангараа” дууны клипэнд нэгэн сайхан монгол эрийн шинжийг харуулсан дүр бүтээгээд амжсан. Зарим нэг нь уран сайхны кинонд туслах дүр бүтээсэн нь ч бий. Тэгэхээр “Дүнжингарав”-ынхан зодог тайллаа ч жүжигчнээрээ үлдэх нь ээ. Менежмент сайн хийвэл одоо үед болохгүй ч юм уг нь байхгүй л дээ.

Хуваалцах