Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дүнжингараваас Улиастай чиглэлийн зам 30-нд ашиглалтад орно

Төмөр замын урдуурх хэвтээ тэнхлэгийн үргэлжлэл зам болох Дүнжингаравын уулзвараас зүүн тийш Улиастайн гүүр хүртэлх зургаан км авто замыг шинээр барих ажлыг "Хансуун зам" ХХК нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар он дамжуулан гүйцэтгэж байна. Энэхүү зам ашиглалтад орсноор хотын зүүн талаас Энхтайва

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дүнжингараваас Улиастай чиглэлийн зам 30-нд ашиглалтад орно
Дүнжингараваас Улиастай чиглэлийн зам 30-нд ашиглалтад орно. Зураг: МҮОНРТ

Төмөр замын урдуурх хэвтээ тэнхлэгийн үргэлжлэл зам болох Дүнжингаравын уулзвараас зүүн тийш Улиастайн гүүр хүртэлх зургаан км авто замыг шинээр барих ажлыг "Хансуун зам" ХХК нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар он дамжуулан гүйцэтгэж байна.

Уг зам ашиглалтад орсноор хотын зүүн талаас Энхтайваны өргөн чөлөө, Нарны замд ачаалал өгөлгүйгээр хотын төв рүү орох боломж нээгдэнэ. Зам барилгын ажлын явц 51 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд одоогоор хучилтын ажил явагдаж байна.

Замын ажилтай зэрэгцэн явган хүний зам, дугуйн зам, гэрэлтүүлгийн ажлууд хийгдэж байна. Тус замыг энэ сарын 30-нд хүлээлгэж өгөх гэрээтэй юм гэж Нийслэлийн автозамын газраас мэдээллээ.

Түлхүүр үг:Дүнжингараваас Улиастай чиглэлийн зам 30-нд ашиглалтад орно
Хуваалцах