Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дүрэм зөрчсөн жолооч нарын 63 хувь нь торгууль төлжээ

Замын хөдөлгөөний удирдлагын төв “Монгол шуудан” ТӨХК-аар дамжуулан 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар “Замын хөдөлгөөний дүрэм” зөрчсөн 20288 иргэнд гэрийн хаягаар нь торгуулийн мэдэгдэх хуудсыг хүргүүлээд байна. Үүнээс гэрлэн дохионы зөрчил 6667, хурд хэтрүүлсэн зөрчил 13621 бүртгэгджэ

М.
М.Тодхүү

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дүрэм зөрчсөн жолооч нарын 63 хувь нь торгууль төлжээ
Дүрэм зөрчсөн жолооч нарын 63 хувь нь торгууль төлжээ. Зураг: МҮОНРТ

Замын хөдөлгөөний удирдлагын төв “Монгол шуудан” ТӨХК-иар дамжуулан 9 сарын 23-ны өдрийн байдлаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн 20288 иргэнд гэрийн хаягаар нь торгуулийн мэдэгдэх хуудсыг хүргүүлээд байна. Үүнээс гэрлэн дохионы зөрчил 6667, хурд хэтрүүлсэн зөрчил 13621 бүртгэгджээ.

Торгууль төлөлтийн байдлыг авч үзвэл нийт зөрчлийн 63 % буюу 111,870,000төгрөгийг Нийслэлийн төрийн сан 200000985 дансанд төвлөрүүлсэн байна.

Зөрчил гаргасан тээврийн хэрэгсэл эзэмшигчийн оршин суух хаяг тодорхойгүй тохиолдолд утсаар болон тухайн баг хорооны холбогдох албан тушаалтантай хамтран торгуулийн хуудсыг хүргэн ажиллаж байна.

Түлхүүр үг:Замын хөдөлгөөний шинэ журам
Хуваалцах