Дүрэм зөрчсөн тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулна
Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөлгөөн боллоо.
Мэдээллийн алба

Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөлгөөн боллоо. Зөвлөлгөөнийг нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа удирдан явуулав. Зөвлөлгөөнөөр өмнөх хурал дээр өгсөн үүргийн биелэлтийг танилцуулж, нийслэлийн Засаг даргын орлогч Н.Батаа үүрэг даалгавар өгч, дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 21 хоногийн нөхцөл байдлын талаар танилцууллаа. Өнгөрсөн 21 хоногийн хугацаанд Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Налайх дүүрэгт гэмт хэргийн шинжтэй мэдээлэл буурсан үзүүлэлттэй байгаа бол Хан-Уул, Багахангай, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүрэгт өсчээ.


















