Дүрэмт хувцасны борлуулалт өнөөдөр дуусна
Сурагчийн дүрэмт хувцсыг энэ жилээс өөрчилж, дотоодын үйлдвэрлэгчид сайн чанарын ноосоор үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд Боловсролын газраас баталсан загварын дагуу эх орондоо үйлдвэрлэж байгаа шинэ загварын дүрэмт хувцасны борлуулалтыг өнөөдрөөс дуусгахаар төлөвлөжээ.
Мэдээллийн алба

Сурагчийн дүрэмт хувцсыг энэ жилээс өөрчилж, дотоодын үйлдвэрлэгчид сайн чанарын ноосоор үйлдвэрлэж эхэлсэн. Харин шинэ загварын дүрэмт хувцасны борлуулалтыг өнөөдрөөс дуусгахаар төлөвлөжээ. Дүрэмт хувцасны борлуулалт нийслэлд 1-3 ангид 98 хувь, 4-5 дугаар ангид 40 орчим хувьтай байгаа бөгөөд өнгөрөгч аравдугаар сарын 14-ний өдрөөс эхлэн бүх аймгуудад сурагчийн дүрэмт хувцсыг хүргэх, борлуулах ажил эхэлсэн.
Дашрамд дурьдахад, дүрэмт хувцасны үйлдвэрлэлд манай улсын оёдлын салбарын 65, сүлжмэлийн салбарын 81, ноос ээрэхийн 98, ноос самнахын 98, ноос угаахын 25 хувийг эзлэх үйлдвэрлэгчид ажиллаж байна.


















