Дөргөн сумын малчид “Дундын сан”-даа 27 сая төгрөг хуримтлуулжээ
Ховд аймгийн Дөргөн сумын 4 багийн малчид "Дундын сан" байгуулж хамтран ажилладаг. Байнгын орлогогүй малчид энэ сандаа хөрөнгө хуримтлуулж, бэлчээр нутгаа хамтран хамгаалдаг байна.
Мэдээллийн алба

Ховд аймгийн Дөргөн сумын 4 багийн малчид "Дундын сан" байгуулж хамтран ажилладаг. Байнгын орлогогүй малчид энэ сандаа хөрөнгө хуримтлуулж, бэлчээр нутгаа хамтран хамгаалдаг байна. Тэд шинэ жилийн баяраараа хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэлээ.
Малчдын шинэ жилд Авгаш, Сээр, Аргалант багийн 700 орчим иргэн хамрагдлаа. Энэ үеэр сумын хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулж малаа өсгөн бойжуулсан бүтээлч, үлгэр жишээч малчдыг шалгаруулан шагнаж урамшуулсан байна.
Аймгийн төвөөс 105 км-ын зайд оршдог Дөргөн сумынхан жилд нэг удаа ингэж цуглан оны ажлаа дүгнэж, ирэх жилд хийх зүйлээ төлөвлөдөг уламжлалтай. Анх малчдын шинэ жилийг "Ногоон алт" төслийн орон нутгийн нэгж “Хишиг үзүүр” ТББ-аас санаачлан эхлүүлж байжээ.


















