Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дүрслэх урлагийн долоо хоног болно

тус арга хэмжээ энэ сарын 17-ны 10:00-17:00, 18-21-ний 10:00-19:00 цагийн хооронд Мишээл экспо үзэсгэлэнгийн танхимд болно.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дүрслэх урлагийн долоо хоног болно
Дүрслэх урлагийн долоо хоног болно. Зураг: МҮОНРТ

Соёлын бүтээлч сар энэ сарын 1-нээс 30-ныг дуустал үргэлжилж байна. Соёлын бүтээлч сарын хүрээнд Соёлын яам Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 10 галерейтай хамтран Монголд анх удаа 2000 м.кв талбайд 100 гаруй уран бүтээлчийг нэгтгэсэн “Art week” дүрслэх урлагийн үзэсгэлэн, арга хэмжээг зохион байгуулагдахад бэлэн болжээ.

Мишээл экспогийн үзэсгэлэнгийн танхимд толилуулах нэн орчин үеийн медиа, өрөг урлаг, уран зураг бүхий дээрх үзэсгэлэнгээр Монголын дүрслэх урлагийн салбарын хөгжил дэвшил, өнөөгийн дүр төрхийг мэдрүүлэх ажээ.

Сонирхуулахад, тус арга хэмжээ энэ сарын 17-ны 10:00-17:00, 18-21-ний 10:00-19:00 цагийн хооронд Мишээл экспо үзэсгэлэнгийн танхимд болно.

Хуваалцах