Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дүрслэх урлагийн эмэгтэй уран бүтээлчдийн дуу хоолойг нэгтгэсэн “Саарал хайрцаг” үзэсгэлэн болно

Үзэсгэлэнд МУЭ-ийн гишүүн болон гишүүн бус, мэргэжлийн уран бүтээлчид хамрагдах бөгөөд бүтээлд дараах шаардлага тавигдах юм байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дүрслэх урлагийн эмэгтэй уран бүтээлчдийн дуу хоолойг нэгтгэсэн “Саарал хайрцаг” үзэсгэлэн болно
Дүрслэх урлагийн эмэгтэй уран бүтээлчдийн дуу хоолойг нэгтгэсэн “Саарал хайрцаг” үзэсгэлэн болно. Зураг: МҮОНРТ

Монголын урчуудын эвлэлийн 80 жилийн ойн хүрээнд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулж Дүрслэх урлагийн салбар дахь эмэгтэй уран бүтээлчдийн дуу хоолойг нэгдмэл байдлаар нийгэмд тулгамдаж буй асуудлуудад хандуулах зорилготой “Саарал хайрцаг” үзэсгэлэнг Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулахаар болжээ.

Үзэсгэлэнд МУЭ-ийн гишүүн болон гишүүн бус, мэргэжлийн уран бүтээлчид хамрагдах бөгөөд бүтээлд дараах шаардлага тавигдах юм байна.

- Агаарын бохирдол, Гэр бүл, хүүхэд, нийгмийн харилцаа гэх мэт сэдэв, агуулгад нийцсэн, шинэ* бүтээлээрээ оролцох

(*Сүүлийн гурван жилийн хугацаанд бүтээгдсэн бүтээл байна.)

- Бүтээл бүрэн хатсан, өлгүүр тогтоогчтой байх

- Уран бүтээлчид өөрийн намтар, CV, үзэсгэлэнд оролцох бүтээлийн фото, бүтээлийн тайлбар (50-150 үгтэй) тус бүр материалыг info.mongolianwomenartists@gmail.com хаягаар 2022 оны 2 дугаар сарын 10-20 ны дотор багтаан илгээнэ. Холбогдох материалыг хугацаанд нь илгээгээгүй тохиолдолд үзэсгэлэнд оролцох боломжгүй.

Бүтээлийг 2022 оны 3 дугаар сарын 1-5-нд хүлээн авах бөгөөд үзэсгэлэнгийн нээлт 2022 оны 3 дугаар сарын 7-19-нд болох юм байна.

Хуваалцах