Дөрөв дэх үеийн зээнцэртэйгээ авахуулсан эмээгийн зураг шуугиан тарив
Америкийн иргэн Роса Камфильдын дөрөв дэх үеийн зээнцэртэйгээ авахуулсан зураг интернэтэд шуугиан тарьж байна.
Мэдээллийн алба

Америкийн иргэн Роса Камфильдын дөрөв дэх үеийн зээнцэртэйгээ авахуулсан зураг интернэтэд шуугиан тарьж байна. Тодруулбал, Роса Камфильд хэмээх эмэгтэй өнгөрсөн гуравдугаар сарын 30-нд 101 насандаа өөд болсон бөгөөд түүнийг нас барсны дараа ач охин Сара Хэм нь өөрийн охин болоод эмээгийнхээ зургийг фэйсбүүк хуудсандаа нийтэлжээ. Тэрбээр зургийнхаа тайлбарыг “Эмээ маань зээнцэртэйгээ уулзах энэ мөчийг маш их хүлээсэн. Гэхдээ тэр энэ мөч ирнэ гэдэгт итгэлтэй байсан юм. Эмээгээ эмнэлэгт байхад нь төрөөд удаагүй байсан охинтойгоо зургийг нь дарахад тэрээр их баярлаж билээ” гэж бичсэн байжээ.
Сарагийн энэхүү постыг 2.5 сая хүн лайк дарж, 77 мянган хүн шэйрлэжээ.


















