Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дөрөвдүгээр ангийн сурагч Ч.Сүндэрмаад номыг нь Араб хэлээр хэвлэх хүсэлт иржээ

Дэлхийн 17 хотод зохиогдсон номын үзэсгэлэнгээс Сири Улс Ч.Сүндэрмаа охины бүтээлийг Араб хэлээр орчуулж, хэсэгчилсэн байдлаар хэвлүүлэх хүсэлт тавьжээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дөрөвдүгээр ангийн сурагч Ч.Сүндэрмаад номыг нь Араб хэлээр хэвлэх хүсэлт иржээ
Дөрөвдүгээр ангийн сурагч Ч.Сүндэрмаад номыг нь Араб хэлээр хэвлэх хүсэлт иржээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн 32 дугаар дунд сургуулийн 4 дүгээр ангийн сурагч Ч.Сүндэрмаа энэ шинэ жилийн баяраар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгт бүтээлүүдээ сонирхуулан “Шидэт сарнай” номоо дурсгах хүсэлтэй байгаагаа дурдсан хүсэлтээ тус яаманд хүргүүлжээ.

Ийн БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, Соёл урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн нар бяцхан авьяастан, хамгийн залуу зохиолч Ч.Сүндэрмаа охины хүсэлтийг хүлээн авч, түүний бүтээлүүдтэй танилцлаа.

Дэлхийн 17 хотод зохиогдсон номын үзэсгэлэнгээс Сири Улс Ч.Сүндэрмаа охины бүтээлийг Араб хэлээр орчуулж, хэсэгчилсэн байдлаар хэвлүүлэх хүсэлт тавьжээ. Мөн үлгэрийн баатрууд зурах дуртай тэрбээр хэдхэн хоногийн өмнө “Ид шид” нэртэй 48 бүтээлтэй гар зураг, зурагт номын үзэсгэлэнгээ сургууль дээрээ дэлгэж, найз нөхөд, багш нартаа бэлэг барьсан байна.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг бяцхан авьяастан Ч.Сүндэрмаа охинд амжилт хүсээд шинэ жилийн бэлэг гардууллаа. Мөн салбарын шагнал болох “Тэргүүний уншигч-Д.Нацагдорж тэмдэгтэн” шагналаар шагнажээ.

Хуваалцах