Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

Дөрөвдүгээр улирлын төлбөрийн баримтыг энэ сарын 8-ны дотор бүртгүүлнэ

Нэмэгдсэн өртгийн албан татвар / НӨАТ/-ын 2024 оны дөрөвдүгээр улирлын төлбөрийн баримтын бүртгэлийн хугацаа энэ сарын 8-ны 23:59 цагт хаагдана.

Н.
Н.Алтанцэцэг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дөрөвдүгээр улирлын төлбөрийн баримтыг энэ сарын 8-ны дотор бүртгүүлнэ
Дөрөвдүгээр улирлын төлбөрийн баримтыг энэ сарын 8-ны дотор бүртгүүлнэ. Зураг: МҮОНРТ

Нэмэгдсэн өртгийн албан татвар / НӨАТ/-ын 2024 оны дөрөвдүгээр улирлын төлбөрийн баримтын бүртгэлийн хугацаа энэ сарын 8-ны 23:59 цагт хаагдана. Иймээс тус өдөрт багтаж баримтаа системд бүртгүүлэн буцаан олголтын урамшууллаа авахыг татварын байгууллагаас зөвлөлөө.

Иргэдийн хувьд 2024 оны 10-12 сард худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа ebarimt системд бүртгүүлэх шаардлагатай юм. Төлбөрийн баримтаар сугалаанд оролцож амжаагүй ч буцаан олголтоо авах боломжтой юм.

Хуулийн дагуу тухайн улиралд татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын хоёр хувийг буцаан олгодог.

Хуваалцах