Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Дүрвэгч, цагаачдын асуудлыг хэлэлцэнэ

Ирэх даваа гараг буюу 19-ний өдөр НҮБ-ын ерөнхий ассамблей дэлхийн улс орны удирдагчдын оролцоотойгоор Дүрвэгч, Цагаачдын асуудлаар дээд хэмжээний уулзалт зохион байгуулах юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дүрвэгч, цагаачдын асуудлыг хэлэлцэнэ
Дүрвэгч, цагаачдын асуудлыг хэлэлцэнэ. Зураг: МҮОНРТ

Ирэх даваа гараг буюу 19-ний өдөр НҮБ-ын ерөнхий ассамблей дэлхийн улс орны удирдагчдын оролцоотойгоор Дүрвэгч, Цагаачдын асуудлаар дээд хэмжээний уулзалт зохион байгуулах юм. Мөн мягмар гарагт АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Дүрвэгсдийн асуудлаар дээд хэмжээний уулзалт зохион байгуулна. Энд улс орнууд дүрвэгсдийн хямралыг арилгахад мөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэх хүсэлтээ гаргах төлөвтэй байгаа юм.

Энэхүү хоёр дээд хэмжээний уулзалтын гол зорилго нь дүрвэгсдийг хамгаалах, тэдэнд үзүүлэх тусламжийг нэмэгдүүлэхэд чиглэж байна. Иймд НҮБ-ын хүүхдийн сан дүрвэгч хүүхдүүдэд тусламж үзүүлэхэд анхаарлаа хандуулахыг дэлхийн удирдагчдад уриалж, дайн байлдаан, зэвсэгт мөргөлдөөний уршгаар орон гэрээсээ дүрвэсэн бүх хүний бараг тэн хагас нь хүүхэд байгааг онцолж мэдээлж байна.

Хуваалцах