Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Дүрвэгсдийн хуаранг бөмбөгдсөний улмаас 52 хүн амиа алджээ

Орон нутгийн цагаар Мягмар гарагийн өглөөний 9 цагийн орчимд Баруун Африкийн Нигер улсын агаарын хүчний сөнөөгч онгоц Боко харам босогчдын бүлэглэлийг устгах цэргийн ажиллагаа явуулж байгаад санамсаргүйгээр дүрвэгсдийн хуаранг бөмбөгджээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дүрвэгсдийн хуаранг бөмбөгдсөний улмаас 52 хүн амиа алджээ
Дүрвэгсдийн хуаранг бөмбөгдсөний улмаас 52 хүн амиа алджээ. Зураг: МҮОНРТ

Орон нутгийн цагаар Мягмар гарагийн өглөөний 9 цагийн орчимд Баруун Африкийн Нигер улсын агаарын хүчний сөнөөгч онгоц Боко харам босогчдын бүлэглэлийг устгах цэргийн ажиллагаа явуулж байгаад санамсаргүйгээр дүрвэгсдийн хуаранг бөмбөгджээ. Үүний улмаас одоогийн байдлаар 52 хүн амь үрэгдэж, 120 гаруй цагаач, дүрвэгч шархаджээ. Амиа алдсан дүрвэгсдийн дотор тус хуаранд тусламж үзүүлж байсан Улаан загалмайн нийгэмлэгийн 6 хүн өртөж, амиа алдсан байна.

Нигерийн агаарын хүчин Камерун улстай хил залаа орших Борно мужид цэргийн ажиллагаа явуулж байх үед, энэ үйл явдал болжээ. Энэ талаар Нигерийн цэргийн хүчний командлагч Лаки Ирабор энэ болсон үйл явдал цэргийн ажиллагааны үеэр, тактикийн алдаа гаргасан гэж хэлэхэд хэтэрхий эрт байгааг мэдэгдээд байгаа юм. Түүнчлэн тус улсын ерөнхийлөгч Мухаммаду Бухари, манай цэргийн арми "Боко Харам" бүлэглэлтэй ширүүн тэмцэлдэж байгаа, үүний хажуугаар ийм харамсалтай явдал болсонд харамсч байгаагаа илэрхийлж, ард иргэддээ тайван байхыг уриалжээ.

Нигерт үйл ажиллагаагаа явуулдаг "Боко Харам" хэт даврагч бүлэглэл нь Нигерийн засаг захиргааны эсрэг дайн өдөөж, цэргийн арми, цагдаа нартай холбоотой объектууд болон шашны нэгдлүүд, түүнчлэн энгийн иргэд рүү чиглэсэн халдлага үйлдсээр байгаа юм.

Хуваалцах