“Дөрвөл”-ийн удирдагчдын анхны нүүр тулсан уулзалт АНУ-д болно
Энэхүү бүлэгт АНУ, түүний холбоотон Япон, Австрали болон Энэтхэг багтдаг юм.
Мэдээллийн алба

Америкийн Ерөнхийлөгч Жозеф Байден “Дөрвөл”-ийн эгнээнд багтдаг орнуудын удирдагчдыг энэ сарын сүүлээр Вашигтон Дс хотноо хүлээн авч уулзах талаар Цагаан ордноос мэдээллээ.
Энэхүү бүлэгт АНУ, түүний холбоотон Япон, Австрали болон Энэтхэг багтдаг юм. Уулзалтаар удирдагчид “Дөрвөл”-ийн орнуудын харилцааг бэхжүүлэх, зарим чиглэлд тухайлбал, цар тахал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудлаарх практик хамтын ажиллагааг сайжруулах, технологи, кибер орой зайн түншлэлээ зузаатгаж, Энэтхэг, Номхон далайн нээлттэй, чөлөөт байдлыг хөхүүлэн дэмжих асуудалд гол анхаарлаа хандуулах юм.


















