Дөрвөлжин сумд хөл хорио тогтоожээ
Дөрвөлжин сумд гарсан боом өвчний улмаас долоон адуу, нэг бог мал хорогджээ.
Ж.
Ж.Тагтаа
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Завхан аймагт боом өвчин гарчээ. Тодруулбал, Дөрвөлжин сумд гарсан боом өвчний улмаас долоон адуу, нэг бог мал хорогджээ. Одоогоор боом өвчин гарсан газарт хөл хорио тогтоогоод байгаа аж. Өвчний тархалтыг зогсоохоор мэргэжлийн байгууллагууд газар дээр нь ажиллаж эхэлжээ. Боом нь мал, амьтдаас хүнд халдварладаг өвчин тул сэрэмжтэй байхыг албаны хүн анхааруулж байна.
Хуваалцах


















