Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Дөрвөн байнгын хороо хуралдана

Өнөөдөр Төрийн ордонд дөрвөн байнгын хороо, хоёр ажлын хэсэг хуралдах гэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дөрвөн байнгын хороо хуралдана
Дөрвөн байнгын хороо хуралдана. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр Төрийн ордонд дөрвөн байнгын хороо, хоёр ажлын хэсэг хуралдах гэж байна.

Тодруулбал, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан өнөөдөр Соёлын өвийг хамгаалах тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл болон дагалдах хуулиудын хэлэлцэх эсэхийг шийдэж, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2012 оны үйл ажиллагааны тайлан, Иргэний эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг тус тус сонсоно.
Харин Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Тамхины хяналтын суурь конвенцийн “Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг устгах тухай Протокол”-д гарын үсэг зурах тухай асуудлыг зөвшилцөх бол Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334 дүгээр зүйлийн 334.4 дэх хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэнэ.

Түлхүүр үг:байнгын хороо
Хуваалцах