Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Дөрвөн бэрх” үзэсгэлэн нээгдэнэ

СГЗ, МУЭ-ийн нэрэмжит шагналт зураач Д.Гунгаа, барималч А. Өлзийбаатар, М. Баярмагнай, Д.Халиун нарын хамтарсан "Дөрвөн бэрх" үзэсгэлэн энэ сарын 14-нд нээгдэнэ.

Б.
Б.Баярт

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Дөрвөн бэрх” үзэсгэлэн нээгдэнэ
“Дөрвөн бэрх” үзэсгэлэн нээгдэнэ. Зураг: МҮОНРТ

СГЗ, МУЭ-ийн нэрэмжит шагналт зураач Д.Гунгаа, барималч А. Өлзийбаатар, М. Баярмагнай, Д.Халиун нарын хамтарсан "Дөрвөн бэрх" үзэсгэлэн энэ сарын 14-нд нээгдэнэ.

Дөрвөн зураач дүрслэх урлагийг "дөрвөн бэрх" шиг өөр өөр хэв маягаар бүтээж хослуулжээ. Д.Гунгаа гуайн орон зай, түүхэн он цагийг нэг хавтгай дээр тэнцэтгэсэн гайхамшигт график ажлууд, Д.Халиуны үзэгдэх ертөнцийн өнгө будаг, гэрэл сүүдрээр дэглэсэн тоглолт бүхий бүтээлүүд зэрэгцэн оршино.

Мөн М. Баярмагнайн зүүд, зөн, байгаль эх, амь амьдралын шүтэлцээг монгол зургийн аргаар илэрхийлсэн нь А.Өлзийбаатарын баримал, сийлбэрээр биеийг олон амилсан мэт санагдана.

Өөр өөр цаг үе, дэг сургуулиар дадлагашсан дөрвөн зураачийн бүтээлийн үзэгдэх янз нь ондоо мэт боловч өгүүлэх түүх нь харин "дөрвөн бэрх" адил уялдаатай байх аж.

Үзэсгэлэн МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 24-нийг хүртэл үргэлжилнэ.

Хуваалцах