Дөрвөн бөхөөс допинг илэрчээ
512 бөхийн тус барилдаанд шөвгөрсөн 16, өөрсдийн саналаар өгсөн хоёртой нийлээд 18 бөхийн допингийн шинжилгээг Монголын допингийн эсрэг үндэсний байгууллагаар авахуулж, наймдугаар сарын 18-нд БНСУ-ын итгэмжлэгдсэн лаборатори руу илгэээн билээ.
Мэдээллийн алба

Монголын үндэсний бөхийн холбооноос өнгөрсөн наймдугаар сарын 17-нд Хүйн долоон худагт зохион байгуулсан бөхийн барилдааны допингийн шинжилгээтэй холбоотойгоор мэдээлэл хийв.
512 бөхийн тус барилдаанд шөвгөрсөн 16, өөрсдийн саналаар өгсөн хоёртой нийлээд 18 бөхийн допингийн шинжилгээг Монголын допингийн эсрэг үндэсний байгууллагаар авахуулж, наймдугаар сарын 18-нд БНСУ-ын итгэмжлэгдсэн лаборатори руу илгээсэн билээ.
Ийнхүү итгэмжлэгдсэн лабораториос ирсэн хариугаар дээрх 18 бөхийн дөрвөөс нь допингийн төрлийн бодис илэрсэн гэв.
Эдгээр бөхчүүд B сорьцоо шинжлүүлсний хойно буюу 10 хоногийн дараа нэрсийг нь зарлах аж.


















