Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дөрвөн ээлжээр хичээллэж байсан 133-р сургууль хоёр ээлж рүү шилжлээ

Дөрвөн ээлжээр хичээллэж байсан 133-р сургууль хоёр ээлж рүү шилжлээ. Ингэснээр нийслэлийн бүх сургууль хоёр ээлжээр хичээллэдэг болж байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дөрвөн ээлжээр хичээллэж байсан 133-р сургууль хоёр ээлж рүү шилжлээ
Дөрвөн ээлжээр хичээллэж байсан 133-р сургууль хоёр ээлж рүү шилжлээ. Зураг: МҮОНРТ

Дөрвөн ээлжээр хичээллэж байсан 133-р сургууль хоёр ээлж рүү шилжлээ. Ингэснээр нийслэлийн бүх сургууль хоёр ээлжээр хичээллэдэг болж байна. Одоо тус сургуулийнхны өмнө хичээлийн агуулгын хоцрогдлоо хэрхэн нөхөх вэ гэсэн хүндхэн сорилт тулгараад байгааг биологийн багш н.Усцэцэг ярьж байна.

Нийслэлийн 133-р сургууль болон "Монгол тэмүүлэл" сургууль нэг байранд хоёр улирлын турш хамт хичээллэсэн бөгөөд "Монгол тэмүүлэл" сургуулийг Худалдаа үйлдвэрлэлийн их сургууль руу шилжүүлснээр тусдаа хичээллэх боломж бүрдсэн юм.

Тухайн үед Кембрижийн олон улсын сургалттай гэдгээрээ "Монгол тэмүүлэл" сургууль 247 хүүхэдтэй хэрнээ 8 ангийг эзэмшиж, харин 1600 гаруй хүүхэдтэй 133-р сургууль хоёр цагийн давтамжтай дөрвөн ээлжээр хичээллэж байсан юм. Тиймээс бага ангийнхны хичээлийн хоцрогдол 80 хувьд хүрчээ.

Хуваалцах