Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Дөрвөн ертөнц” үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр болно

Үзэсгэлэн ирэх арваннэгдүгээр сарын 14-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ нь Монголын дүрслэх урлагийн салбарын манлай, сор болсон зураачдын анхны хамтарсан үзэсгэлэн болох нь ээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Дөрвөн ертөнц” үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр болно
“Дөрвөн ертөнц” үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр болно. Зураг: МҮОНРТ

Ардын хувьсгалын 100, Монголын урчуудын эвлэлийн 80 жилийн ойд зориулан гарах Монгол Улсын ардын зураач, төрийн соёрхолт Долгоржавын Болд, төрийн соёрхолт, зураач Цэрэннадмид Цэгмэд, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Нямын Адьяабазар, соёлын гавьяат зүтгэлтэн, зураач Цагаандарийн Энхжаргал нарын хамтарсан “Дөрвөн ертөнц” уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр болж, “Монгол арт” галерейн бүх танхимд гарах гэж байна.

Үзэсгэлэн ирэх арваннэгдүгээр сарын 14-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ нь Монголын дүрслэх урлагийн салбарын манлай, сор болсон зураачдын анхны хамтарсан үзэсгэлэн болох нь ээ.

“Монгол арт” галерей нь “Дүнжингарав” худалдааны төвийн замын урд талд, “Чухаг-2” хотхоны зүүн талд байрладаг аж.

Том хүн 10, оюутан, сурагчид гурван мянган төгрөгөөр үзэх боломжтой юм байна.

Хуваалцах